“Хүчингийн хэрэг үйлдсэн болон гаж донтой гэмт этгээдүүд засрахгүй байна”

“Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлгийн үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаар ийн танилцууллаа. Тэрбээр:

“Цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд нийт 173 бүртгэгдсэн байна. “Гаж этгээдүүд нь ихэвчлэн үргэлжилсэн, олон удаагийн үйлдлээр, хэд хэдэн хуурамч цахим хаягаар гэмт хэрэг үйлдэж байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн гэмт хэргийн хохирогч болсон талаараа мэддэггүй, мэдэж байсан ч хэргийн талаар ярих дургүй байдаг.

Хүчингийн хэрэг үйлдсэн болон федопил төрлийн гэмт этгээдүүд засрахгүй байна.

2002 оны эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэргийн ялын бодлого дунджаар 22 жил байсан бол 2015 оны шинэчилсэн найруулгаар 14 жил болж буурчээ. Гэмт этгээдүүд богино хугацааны ял шийтгэл авснаас аюул нь арилахгүйгээр нийгэмд гарч ирж байна. Гарч ирэхдээ улам хонзогносон, арга нь нарийссан, өшөө авах сэдэлтэй болж байна.  Таван жилийн хугацаанд бүртгэгдсэн цахим орчинд хүүхэд хохирсон 200 гаруй гэмт хэргүүдээс харахад хүчингийн хэрэг үйлдсэн болон федопил төрлийн гэмт этгээдүүд засрахгүй байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *