Нетфликсээс үзэхийг санал болгох 5 цуврал кино

Кино сонирхогчдын хамгийн их ханддаг контент бүтээгч Нетфликсийн хамгийн алдартай, сайн хийцтэй цувралуудыг танд санал болгож байна.

Арваны шилдэг бүтээлүүдээс бүү хоцроорой.

Билгийн Боловсрол/ Sex Education

Анхны бүлэг нь 2019 оны 1 сард цацагдаж байсан тус цувралд ахлах сургуулийн хүүхдүүд билгийн боловсролыг хэрхэн авч болон бусдадаа дамжуулж, тулгарч буй сэтгэл зүйн асуудлуудаа хэрхэн шийдэж байгаа нь гардаг. Одоогоор 3 дугаар бүлэг ирэх саруудад цацагдах төлөвлөгөөтэй байгаа ба зураг авалт нь аль хэдийн дууссан хэмээн мэдэгдээд байгаа юм. IMDB оноо нь 8-аас буудаггүй уг цувралыг алдалгүй үзээрэй.

13 Шалтгаан/ 13 REASONS WHY

Ахлах сургуулийн үзэсгэлэнтэй охин амиа хорлосноор үйл явдал эхлэх бөгөөд тэрээр амиа хорлоход хүргэсэн шалтгаан болон хүмүүс тус бүрийн тухай дэлгэрэнгүйгээр бичсэн хуурцгаа үлдээдэг байна. Энэ хуурцаг хэний гараар дамжин, үйл явдал хэрхэн эргэх тухай сонирхолтой бас нэгийг бодохуйцаар өгүүлсэн уг киноны эхний бүлэгт IMDB-ийн шүүмжлэгчид 9 оноо өгчээ.

Ривердэйл/ Riverdale

Хэсэг бүлэг өсвөр насны найзууд жижиг хотдоо болсон дуулиантай аллагын мөрөөр хамтдаа явах ба үр дүнд нь хотын хүн бүр алуурчин байх магадлалтайг олж мэддэг.

Шүхрийн Академи/ Umbrella Academy

Нэгэн цагт, ямар ч тайлбаргүйгээр, гэнэт төрсөн мутант хүүхдүүд өөрсдийн гэсэн онцгой чадвартай ба үүгээрээ дэлхий ертөнц эсхүл өөрийгөө хамгаалах гэсэн хоёр сонголттой нүүр тулж буй хачирхалтай цувралыг алдах хэрэггүй шүү.

Хачирхалтай Зүйлс/ Stranger Things

Энэ онд багтаж 4 дүгээр бүлэг нь цацагдах, хамгийн их үзэлт цуглуулсан, бүх насныхны аргагүй шимтэн үздэг аймшгийн цуврал. Ердөө нэг жижиг хотод болох хачирхалтай үзэгдлүүд цаашлаад дэлхийд заналхийлж байсныг хэсэг бүлэг хүүхдүүд, өөрсдийн эцэг эхтэйгээ хамтран зогсоож буй сүүлийн арван жил хийгдсэн хамгийн чанартай гэгдэх цуврал кино.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments