Хан-Уул дүүргийн шөнийн цэнгээний газар насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилжээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй караоке нь үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг зөрчиж, Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчин, цагийн хязгаарлалтыг хэтрүүлсэн гэх зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “С” ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” шөнийн цэнгээний газар нь 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “У” ХХК-д тус тус прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.