Б.Пүрэвдорж: Маргааш болон даваа гарагт хоёр өдөр жагсана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Хуурамч шатахууны тухай хуулийг УИХ-аар батлуулсан. 200 мянган тонн хольц оруулж ирж иргэдийн дизель машиныг жил бүр эвддэг. Хуурамч шатахуун оруулж ирснийхээ үр дүнд 80 тэрбум төгрөгийн ашиг олдог. Энэ хуулийн эсрэг тэмцэж байж батлуулсан юм. Маргааш өглөө би ганцаараа ч хамаагүй очиж зогсоно. Долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болсноос хойш ахмадууд 150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэхээр 250-300 мянган төгрөгөөр хохирдог болох нь. Энэ жагсаалыг 2023 оны зургаадугаар сарын 19-ний 12:00 цагт зохион байгуулна. Ахмадууд ирж оролцоорой” гэв.