Гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах 19 байршил

Иргэд өөрт ойр байрлах нэгжүүдэд хандан үндэсний энгийн цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах боломжтой болжээ.

Нийслэлийн зургаан дүүрэгт 19 байршилд улсын бүртгэлийн цэг 08:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм.

Манай улс энэ жилээс эхлэн 42 хуудас бүхий шинэ загварын гадаад паспортыг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр иргэд хоёр төрлийн буюу цахим болон энгийн гадаад паспортыг авах боломжтой болоод байгаа билээ.

Цахим гадаад паспорт 77500 үнэтэй болохыг УБЕГ-аас мэдээлж байв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *