Г.Тэмүүлэн: 1.8 их наяд төгрөгийг төсөв дээр нэмж тусгасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Тус хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1.6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “1.8 их наяд төгрөг төсөв дээр нэмэгдэж тусгагдаж байгаа. Тэтгэврийн болон үндсэн цалингийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдлийг бий болгох, төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэл, хүүхдийн мөнгөтэй холбоотой ийм зөрүү орж ирж байна. 2023 оны төсвийг баталж байх үеэс тодорхой хэмжээгээр орлого давж биелж байгаа. Нүүрс экспортолж байгаа. Эдийн засгийн өсөлт бий болж, орлого нэмэгдэх боломж бүрдэж байна” гэв.
Ийн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийг батлав.