ЭЕШ: Сурагчдын 70 орчим хувь нь Математикийн хичээлийг сонгожээ

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв. Уг шалгалтад оролцохоор 34,432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2,460 орчим хүн ажиллаж байгаа аж. Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд байна.

ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн гурван хичээл:

  • Математик (23,634)
  • Англи хэл (21,976)
  • Нийгэм судлал (20,712) байна.

Харин хамгийн цөөн бүртгүүлэгчтэй хичээлүүд нь:

  • Орос хэл (1,014)
  • Газар зүй (1,085)
  • Түүх (1,606) байна.
Өнөөдөр 14:00 цагт Англи хэлний шалгалттай. Үргэлжлэх хугацаа 80 минут.

Шалгалтад ирэхдээ авчрах зүйлс:

  1. Иргэний үнэмлэх
  2. Бүртгэлийн хуудас
  3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  4. Суудлын хуваарь.

Шалгалтын байранд хориглох зүйлс:

  1. Тооны машин
  2. Гар утас
  3. Ухаалаг цаг
  4. Таблет, компьютер
  5. Томьёоны хураангуй
  6. Ном, дэвтэр
  7. Үзэг, тосон бал
  8. Чихэвч
  9. Дуу хураагуур
  10. Электрон толь бичиг
  11. Ноорог цаас

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments