Л.Энх-Амгалан: Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо 60-д хүрэх эрсдэлтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 17 сургууль, нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг 170 гаруй бүлэг бий.Үүнийг ирэх оноос нэг ангид ихдээ 45 хүүхэд суралцуулах зохицуулалт хийнэ. Үүнээс гадна гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 41 сургууль байна.Үүнд онцгой анхаарал хандуулна” гэв.