Төрийн хэмнэлтийн тухай хуулиар энэ оны төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн улмаас хөдөө, орон нутгийн ажилчдын цалин, хангамж хасагдсан гэсэн асуудлыг хөндлөө.
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хууль үр дүнгээ өгсөн сайн хууль болж чадсан.Батлагдсан нэг жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ хуулийн ачаар энэ оны төсвөө батлахад нэг их наяд төгрөгийг хэмнэж чадсан.Ингэж хэмнэж болдог гэдгийг харуулсан. Дундаас дээш албан тушаалтнуудын тансаг хэрэглээ, хэмнэж болох бүх зүйлийг танасан” гэсэн юм.