Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол ирэх сарын 03-нд болно

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдах тул хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2023 оны зургадугаар сарын 25-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments