Гурван настай Монгол хүүгийн аав Солонгост “хар”-аар ажиллаж байгаад баригджээ
Хүнд өвчтэй гурван настай монгол хүүг насанд хүрэгчидтэй хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан тухай мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Энэ талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас тодруулахад “Энэ нь хэдэн сарын өмнө болсон явдал. БНСУ-ын телевиз энэ тухай саяхан мэдээлсэн байна” гэлээ.
Тодруулбал уг хэрэг болох үед буюу энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд ГХЯ-наас “Тухайн иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаад Цагаачлалын албанд баригдаж, саатуулагдсан.Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй гээд аавтай нь хамт байлгасан бөгөөд хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан.Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир БНСУ-ын Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна” гэх тайлбарыг өгч байсан юм.