“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат малчдыг машинаараа хөөж, дайрч унагажээ

“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагааж байгаа бичлэг цацагдлаа.

Тэрбээр Дорнод,Сүхбаатар аймгаас 360 гаруй адуу Цагааннуур суманд оруулж ирсэн учир малчдыг эсэргүүцсэн нь энэ аж. Бичлэгт дүрсэлснээр морьтой болон мотоцикльтой иргэдийг машинаараа хөөж, дайрч унагааж байна.

Харин тэрбээр энэ тухай цахим хаягтаа “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэж бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *