Эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэгтэй хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн тавдугаар зүйлд заасанчлан нэгдсэн хуралдаанд олонх гишүүн дэмжвэл эцсийн хэлэлцүүлгийн явцыг үргэлжлүүлэх боломжийг нээж өгнө үү” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлав.
Улмаар УИХ-ын дарга эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудлыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгтэй дахин хэлэлцэх шийдвэр гаргаж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав.
Үүний дараа Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Уг хуулийн төслийг 2021 оны зургаадугаар сарын 24-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа хэлэлцэх нь.