Д.Бурмаа: Бэлчээрийн даац хэтэрснээс мал давжаа, өвчлөмтгий болж байна
“Бэлчээрийн үндэсний форум” өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр “Тал хээрийн эко систем-хүн амын амьжиргааны эх үүсвэр, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн бааз суурь болох нь” сэдэвт илтгэлийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа танилцуулав.
Тэрбээр “Ихэнх нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн. Үүнийг дагаад малын тэжээлийн ургамлуудын идэмж буурсан. Идэмж буурснаар мал давжаа болсон.Мал давжаарснаар өвчлөмтгий болж байна. Түүнийг дагаад эмийн зохисгүй хэрэглээ малчдын дунд тархаж байгаа юм. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүний чанар доройтох асуудал үүссэн. Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй олон асуудал Монгол орны хөдөө аж ахуйд бий болжээ” гэв.