2023 оны III улирлын C зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бусад мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Гашуунсухайт боомтоор 2023 оны III улиралд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дараах зарчимаар олгоно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2023.06.25-ний өдрөөс өмнө “Автотээврийн хариуцлагын гэрээ” байгуулсан байх,
  2. “АТҮТ” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн системээр 2023 оны III улирлын С зөвшөөрлийн хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2023.06.15-ны 00:00-2023.06.25-ны 24:00 цагаас өмнө илгээсэн байх.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ХОЛБООС: 

“АТҮТ” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн систем. https://teever.transdep.mn/login

АНХААРУУЛГА:

  • Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах, баталгаажуулалт хийх боломжгүйг анхаарна уу!
  • С зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр дундын тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *