Хэнтий аймаг төрөөс зээл аваад төлөөгүй иргэн, ААН-ийн мэдээллийг ил болголоо

Сум хөгжүүлэх сан, ЖДБДС зэрэг төрөөс авсан зээлээ эргэн төлөөгүй буюу найдваргүй зээлдэгч гэх ангилалд багтсан иргэд, аж ахуй нэгжийн байгууллагыг зарлах болсныг Хэнтий аймгийн удирдлагууд мэдэгдллээ.

Тухайлбал, Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан анх 2011, ЖДБДСан 2009 оноос тус тус зээл олгож эхэлсэн аж. Дээрх хугацаанд сум хөгжүүлэх сангаас нийт 106 иргэн, ААН-д 890 гаруй сая төгрөг, ЖДБДС-гаас нийт 246 иргэнд 314 орчим сая төгрөгийн зээл олгожээ.

Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд 2009, 2011 онд зээл авч эргэн төлөлт хийгээгүй болон хугацаандаа төлж барагдуулаагүй иргэдийн нэрсийг ил болголоо. Цаашид ч мөн мэдээллийг ил болгоод явах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *