Б.Пүрэвдорж: Сайдаар ажилладаг гишүүд толгой дээр гардаг байдлаа хэзээ болих вэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хуулийн төсөл болон хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын 18 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Чуулганы хуралдаанд дөрөв нь сууж байна. Толгой дээр гардаг байдлаа хэзээ болих вэ. Сайдын ажил нь бялуу ихтэй, долоодог зулгаадаг зүйл байх шиг байна. Түүн рүү л гүйгээд байх шиг” хэмээн байр сууриа илэрхийллээ.