В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрх бүхий хууль баталлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх олгосон хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд хуулийн хэд хэдэн заалт боловсруулсны нэг нь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг хязгаарлахдаа өмнө нь ажилласан хугацааг тэглэн тооцох юм. Ингэснээр В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хоёр удаа өрсөлдөх эрхтэй болж буй юм.
Уг хуульд ОХУ-д 25-аас доошгүй жил байнга оршин суусан, гадаад улс орны иргэншилгүй, иргэншилтэй байгаагүй, оршин суух зөвшөөрөл эсвэл энэ төрлийн бусад баримт бичигтэй байгаагүй 35-аас дээш насны ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдож болно гэж заажээ.
ЭХ СУРВАЛЖ: tass.ru