Монголын жүдочдоос халдвар илэрсэн тул Бишкект болох тэмцээнд оролцохгүй
Монголын жүдо бөхийн холбооноос Монголын жүдочид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон талаар мэдээллээ.
Тодруулбал, Монголын шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Өмнө нь Тбилисийн их дуулга тэмцээний өмнөх өдөр манай 5 тамирчнаас короновирусийн халдвар илэрснээр тусгаарлалтад орсон. Улмаар манай баг Анталиягийн Гранд Сламыг өнжөөд Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан боловч ийнхүү уг тэмцээнд оролцох боломжгүй боллоо.