Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын их дуулга энэ сарын 23-25-ны хооронд болно. Тэмцээнд 45 орны 354 тамирчин бүртгүүлсэн бөгөөд Монгол улсыг төлөөлөн 54 жүдоч зодоглоно.

Тодруулбал эмэгтэйчүүдийн +78 болон -78 кг жинд тус бүр 3 тамирчин зодоглож байгаагаас бусад 12 жин тус бүрт дөрвөн бөх барилдана.

Их дуулгын ялагч 5000 евро (17 сая төгрөг), дасгалжуулагч нь 1000 евро авах бол мөнгөн медалийг 3600 (3000 нь тамирчинд, 600 нь дасгалжуулагчид), хүрэл медалийг 1800 евро (1500 нь тамирчинд 300 нь дасгалжуулагчид) дагалдана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments