Нүүрсний хулгайн асуудлаарх сонсголын Ажлын хэсэгт Б.Энхбаяр, Т.Доржханд нар багтжээ
Нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийх бэлтгэлийг хангах ажлын хэсгийн гишүүдийг танилцууллаа. Үүнд:
Г.Ганболд /УИХ-ын гишүүн/
Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/
Б.Энхбаяр /УИХ-ын гишүүн/
С.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
Т.Доржханд /УИХ-ын гишүүн/ нар багтжээ.
Нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын Газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнг оруулсан байна.
Эдгээр гишүүн нүүрсний хулгайн асуудлыг хуулийн дагуу үр дүнтэй шалгах, олон нийтийг бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, зөвшөөрөл, хяналтын асуудлаар сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт гаргах үүрэг хүлээжээ.
Хяналтын сонсголд 114 орчим хүнийг гэрчээр дуудах юм байна.