Хүүхдийн зуны спортын их наадам өнөөдөр Баянхонгорт нээлтээ хийнэ

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам Баянхонгор аймагт өнөөдөр эхлэх гэж байна.

7000 хүүхэд оролцож буй тус наадмын нээлт Баянхонгор аймгийн спортын төв талбайд 18:00 цагт эхэлнэ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын их наадам нь анх удаа орон нутагт болж байгаа нь энэ юм.

Нээлтийн үйл ажиллагааг нүүдэлчдийн амьдралын хэв маягийг харуулсан байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments