Өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг 9 зуршил

Зарим хүмүүс төрөлхийн л өөртөө итгэлтэй, өөдрөг байж чаддаг. Харин зарим нь өөртөө итгэхийн тулд маш их хичээж, зүтгэл гаргах шаардлагатай болдог. Гэвч хэн ч бай хааяа нэгхэн өөртөө итгэх итгэлээ алдаж, толгой гудайлгах үетэй таардаг.

Энэ бүхнийг та хэдий удирдаж, бүхнийг өөрчилж чадахгүй ч гэлээ хянаж болох хэд хэдэн арга бий.

Тэгэхээр та бүхэнд өөртөө итгэх итгэлийг чинь үгүй хийдэг бидний нийтлэг үзүүлдэг 9 зуршлыг танилцуулж байна.

Бусдын юу гэж бодоход хэтэрхий их анхаарал хандуулдаг

Нэгэнт бид хүн болж төрөөд нийгмийн харилцаанд оролцон, бусадтай харилцаа үүсгэдэг. Тиймдээ ч тэр байр сууриа аль болох сайн сайхан сэтгэгдэл үлдээхүйц байлгах гэж хичээдэг. Гэвч хэт их анхаарал хандуулж, өөрийгөө шахаж, өөртөө өндөр шаардлага тавих нь тийм ч сайн зүйл биш бололтой.

Сөрөг бодлууд

“Би үүнийг хийж чадахгүй байх, би тийм ч хангалттай сайн биш шүү дээ” гэх мэт бодлууд таны толгойд эргэлддэг л биздээ? Үүний оронд “Би хичээх хэрэгтэй, би чадна” гэж өөрийгөө урамшуулж, аливаа нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг хичээгээрэй.

 

Цахим орчинд хэт их амьдрах

Цахим хаяг дээр буй та бусдад жинхэн өөрөөсөө ч илүү таалагддаг юм шиг сэтгэгдэл төрж байсан удаа бий юу? Нүүр зураг дээр тань буй тольгор арьстай, инээмсэглэсэн өөрийгөө хараад “Би ийм харагддаг байсан ч болоосой” гэж хүсэж байсан уу? Яагаад зүгээр л жинхэн ертөнцөд өөрийгөө бусдад илэрхийлж, юу чаддагаа харуулах гэж хичээгээд үзэж болохгүй гэж?

 

Өөрөө өөрийгөө дарж ярих

Та хэзээ нэг цагт өөрийгөө толинд хараад “Хараач, би азгүй амьтан юм аа” гэх мэтээр өөрөө өөртэйгөө ярьж байсан уу? “би ямар тэнэг юм бэ? Царай муутай амьтан” гэх мэтээр өөртэйгөө ярих нь таны өөртөө итгэх итгэлийг улам үгүй хийдэг байна.

Үргэлж өөрийгөө буруутгах

Нөхцөл байдал танд таалагдахгүй байгаа үед, бүх зүйлс буруугаар эргэх шиг санагдахад та өөрийгөө буруутган, зөвхөн танаас болоод л бүх зүйл дордсон юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол яагаад ганц ч гэсэн удаа бурууг бусдад тохож болохгүй гэж?

 

Хэтэрхий ихээр өөртөө эргэлзэх

Аливаа ажлыг гардан хийхдээ “Битгий их зүйл хүлээгээрэй, би үүнийг тийм ч сайн хийхгүй байж магадгүй шүү” гэх мэтээр бусдад болон өөртөө итгэлгүй аашлах нь таныг өөрөө өөрийнхөө итгэлийг сүйтгэхэд хүргэдэг байна.

 

Харилцан яриа болж байх үед хэлээд байх үггүй мэт санагдах

Олуулаа суугаад ямар нэг зүйлийн талаар ярилцан, тодорхой хүрээнд нэгнийхээ үзэл бодлыг хуваалцахад, танд өөрт тань хэлээд байх зүйл байхгүй мэт санагдах, сэдвийн тухай тодорхой мэдлэг байхгүй юм шиг нөхцөлд орж байсан уу? Энэ бол зөвхөн өөрийн тань оюун санаанаас үүссэн хий бодол бөгөөд, бусад хүмүүст адил сэтгэгдэл төрөх нь юу л бол. Тиймээс өөрийгөө гололгүй, ярианы сэдвийг атгаад авахад та юу алдна гэж?

Бусдын хэлсэн магтаалыг үгүйсгэх

Бусад хүмүүс танд магтаал хэлэх “за боль доо, ингэх хэрэггүй дээ” гэх мэтээр хариу үйлдэл үзүүлдэг үү? Ичсэндээ эсхүл тэдний хэлж буй магтаал худлаа мэт санагдсанаас болж ингэдгийг тань мэдэх ч яагаад нэг ч удаа гэсэн “Маш их баярлалаа, тийм байгаа биз?” гэх мэтээр хариу үзүүлж болохгүй гэж.

Өнгөрснөө бодож, харамсах

Өнгөрсөнд хийсн буруу сонголт, бүтэлгүйтсэн тохиолдлуудаа эргэн санаж, шөнө унталгүй орнодоо тонгочиж, ямар тэнэг сонголт хийсэндээ байн байн харамсаж байсан уу? Хэдий ихэнх хүмүүс энэ үйлдлийг хийдэг ч гэсэн давтамж нь ихсэх тусам та өөртөө итгэлгүй болж, өөрийгөө боди байдлаасаа дор хүн хэмээн үзэж эхэлнэ. Тиймээс энэ төрлийн ичмээр дурсамжууд толгойд чинь эргэлдээд эхэлвэл шууд зугтааж байхыг зөвлөе.

Эх Сурвалж:psych2go YouTube channel

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *