ТАНИЛЦ: Долдугаар сарын 1-нээс хэрэгжих шийдвэрүүд

Төсвийн тодотголоор ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.

Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. 986,6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217,7 мянган хүн хамрагдана.

Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 394,6 тэрбум төгрөг зарцуулна. 496,3 мянган хүн хамрагдана.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө. 167,2 тэрбум төгрөг зарцуулна.

Зорилтот халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 89,8 тэрбум төгрөг зарцуулна. 144,4 мянган хүн хамрагдана.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна.

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Мөн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгоно.

Асаргааны 83 мянга 225 мянга болж нэмэгдэнэ

Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.

Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.

Найман аймаг руу нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК нь долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, лхагва, бямба гараг бүр Өмнөговь аймаг Даланзадгад чиглэлд шууд нислэг үйлдэнэ.

Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно.Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *