Тавантолгой түлш ХХК-ийн удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Тавантолгой түлш ХХК-ийн удирдах албан тушаалтнууд өнөөдөр байгалийн гамшгийн үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багажтай зөв харьцах чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олголоо.

Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, Yйлдвэрлэл техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүх болон үйлдвэр, хэлтэс, нэгжийн удирдах албан тушаалын 22 хүн хамрагдлаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments