УИХ-ын гишүүн Г.Дамдинням санал хураалтыг нь унагасанд Ж.Чинбүрэнг занав
Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгасан юм. ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар БШУЯ төлөвлөж байв.
Гэвч өнөөдөр болсон, УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг хасах саналыг УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүүхдүүдэд багаас нь буюу гуравдугаар ангиас нь англи хэл заах нь Монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ.
Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв.
“АНГЛИ хэл унав. БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ дахь АНГЛИ хэл унав…, Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ, харамсалтай..” гэжээ.