ТАНИЛЦ: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд унагаасан гишүүд
Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгасан юм. ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар БШУЯ төлөвлөж байв.
Гэвч өнөөдөр болсон, УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг хасах саналыг УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Тодруулбал:
- БШУ-ы сайд Л.Энх-Амгалан
- ЦХХХ-ны сайд Н.Учрал,
- Ж.Чинбүрэн
- С.Чинзориг
- Б.Жаргалмаа
- Г.Мөнхцэцэг
- Б.Баярсайхан
- Э.Батшугар нар дэмжээгүй бол П.Анужин, Ч.Ундрам, Г.Дамдинням нарын гишүүд дэмжсэн юм.