ҮЙЛ ЯВДАЛ: Мал аж ахуйн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн нээгдэнэ

Зургаадугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Мал аж ахуйн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, хэлэлцүүлэг, уулзалт болно. Утас: 9020-8383.

09.30-12.30 цагт: ГХЯ-нд: ЗТХЯ, ГХЯ-наас “Хуурай газрын боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дэээшлүүлэх санаачилга” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

09.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон дэд хороо хуралдана.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Архангай аймгийн 100 жилийн ойд зориулан сарын хугацаанд зохион байгуулах урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвент үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас: 9910-6025.

11.30 цагт: “No дабль стандарт”, “Урбан иргэдийн форм”, “No war” иргэдийн хөдөлгөөнөөс хууль эрх зүйн асуудлаар мэдэгдэл, мэдээлэл хийнэ.

16.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 9918-8746.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments