|

Монголд цаас үйлдвэрлэж байсны үлдэц Орхон сумаас олджээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Цантын дэрс хэмээх газраас Монголын эзэнт гүрний үед цаас үйлдвэрлэж байсан ул мөр бүхий олдвор олджээ.

Өмнө нь тус сумын энэхүү газарт эртний хотын туурь байсныг олж тогтоосон бөгөөд түүнд шинэчилсэн судалгаа хийж байгаа аж.

Судалгааны үр дүнд цаас үйлдвэрлэж байсан чулуун байгууламж болон тарианы тээрэм, мөн бусад дурсгалыг шинээр илрүүлэн тодорхойлжээ.

Цантын дэрсний балгас нь Монголын эзэнт гүрэн XIII-XIV зууны эхэн хагасын үед хамаарах бөгөөд тэнд дэрсийг чулуун тээрмээр бяцлан нунтаглаж, цаас хийж байсан нь нэн сонирхол татаж байгаа юм.

Энэхүү цаасны үйлдвэрийн үлдэц нь Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм.

Тийнхүү нүүдэлчин монголчууд одоогоос 700–гаад жилийн өмнө нутагтаа цаас үйлдвэрлэж байсныг илрүүлсэн нь Монголын соёлын түүхэнд шинэ хуудас нээжээ.

Цантын дэрсний балгасаас одоогоор хоёр цаасны тээрэм олдсон талаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс мэдээлсэн талаар эрдэмтэн А.Очир бичжээ. Судалгаа үргэлжилж байгаа аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments