RFID чип уншигчийг суурилуулахад гурван тэрбумыг зарцуулна
2023 оны гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгохоор болж, RFID чип уншигчийг суурилуулах ажил эхлээд байна. Энэ ажлын явцын талаар холбогдох Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цахим гэрчилгээг нийтийн тээврийн 600 автобусанд туршилтаар суурилуулаад байна.Ирэх долоодугаар сарын 5-н гэхэд эхний 50 мянган тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг оруулж ирэх бөгөөд 100 цэгээр дамжуулан суурилуулна” гэв.
450 мянга орчим тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгоход гурван тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Цахим гэрчилгээг “Бодь” групп нийлүүлж байгаа аж.