Аймгуудын хувьд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй “дүн” авлаа
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс энэ сарын 12-16-нд төсвийн зарцуулалттай холбоотой авлигын эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Хоршоог хөгжүүлэх сангийн зээл олголт, түүний эргэн төлөлтийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийжээ.
Аймгуудын хувьд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй буюу чанаргүй зээлийн авлага өндөр байжээ. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийн активыг үнэн зөв бүртгэх, төсвийн сахилга батыг сайжруулах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна.