Архангайд хүчтэй шуурганы улмаас сургууль, цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсжээ

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Баян баг хэмээх газарт зургаадугаар сарын 20-ны 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсч унажээ.

Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын газар тухайн өдрийн 21:50 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан байна.

Мөн тус аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг Бор шанд хэмээх газарт 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга, шуурсны улмаас малчин Б-ын таван ханатай гэр нурж дахин ашиглах боломжгүй болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *