НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилна

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад зургаадугаар сарын 25-29-нд айлчилна.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Фатима айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтад тус тус оролцож, хоёр талын зарим уулзалт хийнэ.

Энэхүү айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments