2023 он гарсаар Монголд 223680 жуулчин иржээ
БОАЖЯ-наас 2023 онд Монгол Улсад нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Үүнээс аялал жуулчлалын оргил үе болох 6-9 дүгээр сард 550 мянган хуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Энэхүү төлөвлөлтийн дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар 283340 жуулчин хүлээн авахаар тооцоолсон бол 223680 жуулчин ирж, биелэлт 78.9 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Хүснэгтээс жуулчид улсаас, ямар боомтоор ирж байгаа зэрэг нарийн тоон мэдээллийг харах боломжтой.