Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатаар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид монгол улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэд хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Иймд Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа.Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ.Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг авч байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *