Н.Алтанхуяг: Үгээ хэлснийхээ төлөө би шоронд орохыг сонгоё, надад буруу байхгүй
Хөгжлийн банкны шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Шүүгдэгч Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны хэрэг гээд байгаа. Угтаа бол эрүүгийн хэрэг гэхээс илүү зах зээлийн нийгэмд шилжсэн оронд эдийн засаг, зээлийн харилцаа л юм. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод аваагүй. Хөгжлийн банкны 80 хүнийг баглаад хоморголоод оруулж ирсэн нь буруу. Тэртээ тэргүй хэвлэлээр хулгайч нарын хурал болж буй гэсэн ойлголт орон даяар явж байгаа. Үүний далбаан дор хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсч байгааг анхааралдаа авна биз дээ. Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв. Гэхдээ нэг зүйлийг гайхлаа. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, улсын яллагчийнхаа тоог нэмүүлэх гээд байгаа юм уу.Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, хаацайлах зүйл байхгүй. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш.Хахууль өгч авалцаагүй. Үгээ хэлснийхээ төлөө намайг үгэнд ор чи, эсвэл шоронд ор гэдэг. Би шоронд орохыг сонгоё гэсэн. Өнөөдөр ч гэсэн би энд зогсч байна”гэв.