Л.Энх-Амгалан: Шинэ хууль батлагдвал гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрөөр Англи хэл заана
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын гишүүд санал гаргаж үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр боловсролын сургалтын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэсний хөтөлбөрөөр шийдвэрлэнэ гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн байдаг. Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ. Хэддүгээр ангид, ямар хичээл заахыг хуулиар заадаггүй. Энэ бол үндэсний хөтөлбөрөөр явдаг. Хууль батлагдвал 2024 оноос хөтөлбөр шинэчлэгдэнэ. Боловсролын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ.Сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал Засгийн газраар батлагдана. Энэ хөтөлбөрт сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл гэж тусгасан.Шинэ хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заана” гэв.