Нөхөн авах хүүхдийн мөнгийг наадмаас өмнө шилжүүлнэ
Засгийн газрын хуралдааны үеэр Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолыг оруулсан тухай ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувийн хүүхдүүдийн зургаан сарын хүүхдийн мөнгийг долоодугаар сард баяр наадмаас өмнө хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлнэ гэв.
Харин шинэ төрсөн хүүхдүүд харъяа халамжийн байгууллагад хүүхдийнхээ мэдээллийг өгч, данс холбуулснаар хүүхдийн мөнгөө авч эхэлнэ гэсэн юм.