Д.Адъяабазар: Цэрэг амиа алдсан нь харамсалтай ч дарга нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ОНОВЧТОЙ арга биш

Өнгөрөгч 2 дугаар сард цэргүүдийн дүрмийн бус харилцаа гаргж, нэгнийхээ эрхийг ноцтой зөрчиж буй бичлэг  цацагдсаны дараа  Хүний Эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт Хүчний Жанжин Штабд хандан шаардах хуудас илгээжээ. Энэ  шаардлагын хариу ирээгүй байхад  цэргийн алба хаагч   зодуулж амиа алдсан хэрэг давтагдсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.04.06/ ЗХЖШ-ийн Цэргийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Адъяабазар ХЭҮК-ийн шаардлагын хүрээнд ямар ажил хийсэн талаараа танилцууллаа.

Энэ үеэр ЗХЖШ-ийн Цэргийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Адъяабазараас  “Цэрэг амиа алдсан асуудалд ЗХЖШ-ын удирдлагууд хариуцлага хүлээх  эсэх”-ийг  тодруулахад “Хүний амь эрсдсэн асуудлын дагуу ЗХЖШ-ын зүгээс тодорхой хариуцлага хүлээж байгаа зүйл байхгүй.

Шат шатны байгууллагын хэрэгт холбогдолтой этгээдүүд хариуцлагаа хуулийн дагуу хүлээж байгаа. Аливаа хэрэг гарсны дараа тухайн салбарын дарга, улирдлагыг шийтгэх, албан тушаалыг нь хураах зэргээр арга хэмжээ авдаг.  Гэвч энэ нь тийм ч үр дүнтэй арга хэмжээ биш учраас бид гол асуудлын буюу уг дүрмийн бус харилцааны үүсэл, үндэс, шалтгааныг угаас нь судалж, арга хэмжээ авахаар бэлтгэж байна.

Цаашдаа дахин хүний амь эрсдэхгүй гэсэн амлалтыг бол өгч чадахгүй. Харамсалтай нь хүний хүчин чадал хязгаартай учраас бүхнийг төгс төгөлдөр хийж чадахгүй. Тиймээс энэ тухай асуудлыг ил тод, олонд мэдэгдэж, аль болох хүний эрхийг хангах тал руу хичээж ажиллах болно. Бидний гол зорилго бол энэ асуудлыг дахин давтагдахаас хамаг хүчээрээ сэргийлэх” гэх хариулт өглөө.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *