Ирэх хичээлийн жилд ЕБС-д өдрөөр суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 38,615 -аар нэмэгдэнэ

Ерөнхий боловсролын сургуулийн  ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна

Ерөнхий боловсролын сургуулийн  ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийн ажлын явцыг эрчимжүүлэх, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх чиглэлээр тухайн сургуулийн нөөц боломж, сул орон зайг ашиглан анги, танхим нэмэх, сургалтын зориулалттай байр, танхимыг түрээслэх, худалдан авах, засварлах, тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуулийн автобус худалдан авахад шаардагдах зардлыг тооцож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг тус тогтоолоор холбогдох сайд, дарга нарт даалгалаа.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургуульд   746,405 суралцагч суралцаж байна. ЕБС-ийг жилд 30.0-35.0 мянган хүүхэд төгсөж, 78.0-80.0 мянган хүүхэд шинээр элсэж байна. Элсэлт, төгсөлтийн энэхүү зөрүүтэй байдал ойрын таван жилд үргэлжлэх бөгөөд  50-иас дээш хувь нь нийслэлийн сургуулиудад нэмэгдэхээр байна. 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д өдрөөр суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 38,615 -аар нэмэгдэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн тооны өсөлт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээс харвал төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн зургаан жилийн дунджаар жил бүр 14-16 мянган хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, байгууламж ашиглалтад оруулсан хэдий ч гуравдугаар ээлжинд шилжих эрсдэлийг тус тус бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments