Булган аймгийн Хөгжимт драмын театрыг найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдааны шийдвэрээр Хөгжимт жүжгийн театраа  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын  нэрэмжит болгож тогтоолыг ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат  гардуулан өгчээ.

Н.Наранбаатар нь Үндэсний болон сонгодог, орчин үеийн 50 гаруй жүжиг, 20 гаруй концерт, уран бүтээлийн тайлан тоглолтуудыг найруулж, 10 гаруй Олон улсын наадамд оролцон, 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг бүтээн, Монгол Улсын төрийн наадмын нээлт, хаалтын 4 үйл ажиллагаа, 5 ойг найруулж, дэлгэцийн 10 гаруй бүтээлийг үзэгч түмний хүртээл болгосон билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *