Сэрэмжлүүлэг: Махны цахилгаан машинд хүүхэд гараа хавчуулжээ

Махны цахилгаан машинд хүүхэд гараа хавчуулсан тохиолдол гарчээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлага өчигдөр онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Аврах ангийн алба хаагчдыг очиход есөн настай, эрэгтэй хүүхэд махны цахилгаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан аюулгүй болгожээ.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ гэр ахуйн ажил хийхдээ болгоомжтой байхыг зөвлөх, бага насны хүүхдийг цахилгаанаар ажилладаг техник хэрэгсэл дээр ажиллуулахгүй байх зэрэгт анхаарлаа хандуулах нь тэднийг ямар нэгэн эрсдэлээс хамгаална гэдгийг дээрх явдал харуулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments