“Хөх Нуур” МУСК-г хууль бусаар хуулбарлан сошиалд түгээжээ
Номадиа Пикчерсээс мэдэгдэл гаргалаа. Тухайн мэдэгдэлд:
“Хөх Нуур” МУСК-ийг эрхэм үзэгч та зөвхөн албан ёсны онцгой эрхтэй платформ Univision Mongolia , LookTV , DDish -ээс хүлээн авч үзнэ үү. Уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, оюуны өмчөөр хамгаалагдах бүтээлийг зөвшөөрөлгүй тарааж, зохиогчийн эрхийн ноцтой зөрчил үйлдсэн хууль бус үйлдлийг бид хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, хариуцлага тооцож байна. “Хөх Нуур” УСК хамт олон.