Амралтын газар архидан согтуурсан залуус нэгнээ хутгалан амь насанд нь хүрчээ
Өнгөрөгч Ням гаргаас Даваа гарагт шилжих шөнө буюу 4 дүгээр сарын 4-5нд шилжих шөнө цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага ирсэн бөгөөд “Түргэн тусламжийн машинд цээжиндээ хутганы шархтай хүн нас барлаа” гэх дуудлагын дагуу, шөнийн 3 цагийн орчимд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газарт ажилалаа.
Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт амь хохирогч болох 2″ настай, Орхон аймгийн харъяат “М” нь цээжин тус газраа хугалуулж гадны нөлөөтэй нас барсан. Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 2″ настай эрэгтэй “М” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тэс этгээдийг цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.