Зөвлөмж: Улиасны унгиралыг багасгахдаа даралттай усаар шүршээрэй

Улаанбаатар хотод жил бүрийн өдийд улиасны унгирал хийсэж, харшил сэдрээдэг.

Улиас модны үр хаях хугацаа 14-20 хоног үргэлжилдэг. Өнөөдрөөс эхлэн эрчимтэй үе нь эхэлж байгаа бөгөөд даралттай усаар шүршиж багасгах нь хамгийн үр дүнтэй арга.

Унгирал нь шатамхай шинж чанартай учраас гал алдах аюултай. Тиймээс шатааж болохгүй гэдгийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар хэллээ.

Тэрбээр “Улиас модны унгиралыг багасгах олон арга бий. Модыг хэлбэржүүлэх, үүрийг нь огтлох, усаар шүрших гэх мэтчилэн. Хамгийн гол нь иргэн, ААН-үүдийн оролцоо чухал. Ажил, гэрийнхээ гадна талбайн улиас модны унгиралыг даралттай усаар шүрших нь боломжит хувилбар. ААН-үүд, тэр тусдаа СӨХ-дын өмнөх талбайд арчилгаа, тордлогоо байхгүйгээс их хэмжээний үр гараад байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *