Явуулын хоолны газрын ажилчид гараа угаах боломжгүй нөхцөлд ажилладаг гэв

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй явуулын, саравчтай хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуй, стандартын шалгалт хийж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 11 цэг, нэг явуулын цэгт шалгалт хийсэн байна.

Эдгээр цэгт ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, бохир ус зайлуулах газаргүй, дотор гар угаах нөхцөл боломжгүй, үйлдвэрлэсэн хоолноос дээж авдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, албан шаардлага хүргүүлэн шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.

Шалгалт долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *