Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 30 хүртэл хойшлууллаа

Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүнтэй”-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *