Ч.Номин: 14-16 насныханд соёлын арга хэмжээнд оролцох эрхийн бичиг олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд соёлын эрхийн бичгийн талаар тусгасан байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Ирээдүйд соёл хүртэж сурсан иргэдийг бэлтгэх заалт хуулийн төсөлд орж байгаа. Франц, Герман улсаас үүсэн бий болсон зүйл. НҮБ-ын судалгаанаас үзэхэд 2020 оны байдлаар өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцоотой байна.Тиймээс бид нийгмийн үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл хүртэж сурсан, өөрийн өв соёлоо хайрласан иргэн бий болгох үүднээс 14-16 насныханд аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичиг олгоно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *