Ч.Номин Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа хүлээлгэн өгчээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ. Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож, Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтыг үндэслэн Удирдах зөвлөлийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгожээ. У.Тамир нь тус зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн ажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *