|

#ТОДРУУЛГА: “Миний дэлгүүр”-т гарсан гал түймрээс гурван иргэн маш хүнд түлэгдэж, хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ

СБД-ийн 3-р хороо “Далай ээж зах гал гараад байна” гэх дуудлага 12:33 цагт Гал Түймэр Унтраах 10-р ангийн тасагт иржээ. Тодруулбал, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт “Миний сүлжээ” дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг ЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай ЯТТ-ээс тодруулахад:

“Маш хүнд түлэгдсэн гурван хүнийг бид Түлэнхийн төв рүү хүргэж өгсөн. Биеийн байдал маш хүнд байсан. Биднийг эмнэлэгт хүргэхэд нас бараагүй байсан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *